Беларусын нийслэл Минск хотноо үргэлжилж байгаа хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолт өнөөдөр болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодрох юм.
Хасагдах шатанд "А" хэсгийг тэргүүлсэн Канад "В" хэсгийн дөрөвдүгээр байраар шалгарсан Финландын багтай, "В" хэсгийг тэргүүлсэн ОХУ "А" хэсгийн дөрөвдүгээр байраар шалгарсан Францын багтай тоглоно. Францчууд Канад(3-2), Словак(5-3), Норвеги(5-4), Данийн (6-2) багуудыг хожиж, хэсэгтээ дөрөвдүгээр байраар шалгарсан. Тэдний хувьд хамгийн сүүлд 1995 онд шөвгийн наймд шалгарч байжээ.
"А" хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Швед "В" хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Беларустай, "В" хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан АНУ "А" хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Чехийн багтай тус тус тоглоно.
Шөвгийн найм:
Канад-Финланд
ОХУ-Франц
Швед-Беларусь
АНУ-Чех
IX-XVI байрыг танилцуулья:
IX байр Словак
X байр Швейцарь
XI байр Латви
XII байр Норвеги
XIII байр Дани
XIV байр Герман
XV байр Итали
XVI байр Казахстан
ДАШТ-ий мэргэн буучдыг танилцуулья.
1. Виктор Тихонов (ОХУ) -14
2. Антуан Руссель (Франц) -11
3. Сергей Плютников (ОХУ) -11
4. Михел Миклик (Словак) -11
5. Жонни Годро (АНУ) -10
Шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодрох юм. Шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолт ирэх бямба гариг буюу тавдугаар сарын 24-нд болно.
Хэсгийн сүүлийн тоглолтуудын сонирхолтой бичлэгүүдээс хүргэж байна.
Ч.БОЛОР