Ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1830 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 1830 хүрлээ

Ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаар зарах нь 1830 гаруй төгрөгт хүрчээ. Тодруулбал, ам.долларыг банкуудаар 1810 орчим төгрөгөөр авч, 1830 гаруй төгрөгөөр зарж байна. Юанийг 290 төгрөгөөр авч, 294 төгрөгөөр зарж байгаа юм. Харин “Найман шарга” валют арилжааны захад үүнээс бага ханш тогтож буй. Өмнөх оны мөн үед ам.доллар 1445 орчим төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд ийнхүү жилийн хугацаанд төгрөгийн ханш 25-26 хувиар суларсан байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж