Гал сөнөөгч роботыг туршиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Гал сөнөөгч роботыг туршиж эхэллээ

АНУ-ын тэнгисийн хүчин хүн шиг биетэй,  өндөр температурт тэсвэртэй гал сөнөөгч робот турших эхэлжээ. Далайд байрлаж буй хөлөг дээр үүргээ биелүүлэх зорилготой SAFFiR хэмээх роботыг Virginia Tech болон Америкийн бусад их сургуулийн инженерүүд бүтээжээ. Энэхүү робот нь  усны хавхлагыг нээх, усны хоолойг газраас авах, чирэх болон гал руу ус цацах зэрэг үйлдлүүдийг хийх чадвартай байх гэнэ. Мөн роботуудад амьд үлдэгсдийг хайх дүрслэлийн системийг суулгасан юм байна.

SAFFiR роботын хоёр хувилбарыг ашиглалтаас гарсан USS Shadwell хөлөг онгоцон дээр туршихаар товлоод байгаа ажээ.

Т.БИЛГҮҮН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж