Ерөнхий сайд ОХУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ОХУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо. Айлчлал тавдугаар сарын 22-25-ны хооронд үргэлжлэх аж. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж хэлэлцээр хийнэ. Мөн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно гэх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас өглөө. ОХУ-д хийх энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүдээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр багтжээ.

Онцлоход, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн ОХУ-ын эдийн засгийн олон улсын томоохон арга хэмжээний нэг юм байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 22 орны 2400 төлөөлөгч оролцохоор төлөвлөсний дотор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг багтжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж