Худалдааны эрх зүйн сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Худалдааны эрх зүйн сургалт эхэллээ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагааны хүрээнд иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон сум, сум дундын шүүгчдэд даатгалын эрх зүй, өрсөлдөөний эрх зүй, дампуурлын эрх зүй, хувьцаа эзэмшигчийн эрх, зээлдүүлэгчийн эрх гэсэн үндсэн 5 сэдвээр сургалт зохион байгуулж байна.

Өнөөдөр эхэлж буй энэхүү сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Зүүн Азийн бүсийг хариуцсан төслийн менежер Маргарита Милих нар оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ “шүүхийн сургалтын дизиан, хөтөлбөрийг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтын эрэлт хэрэгцээ, олон улсын нийтлэгт жишигт тулгаарлан шинэчилж байгааг онцоллоо. Тэрээр цааш нь шүүхийн сургалтад хууль хэрэглээний сургалтын зэрэгцээ  шүүгчийн ур чадвар хөгжүүлэх, шүүгчдэд салбар дундын мэдлэг олгох, шүүгчийн мэргэжлийн хөгжлийг дэмжих гэсэн тодорхой чиглэлүүдээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгааг хэллээ.

Мөн АНУ-ын Тэмплийн их сургуулийн хуулийн профессор  Харвел Веллс АНУ-аас онлайнаар холбогдон Монгол улсын нийт 107 шүүгчдэд хувьцаа эзэмшигчийн эрх сэдвээр сургалт явуулж байна. Энэ нь шүүхийн сургалтад нэвтрүүлсэн онлайн, зайн сургалтын тоног төхөөрөмжийг ашиглан улс дотроо бус олон улсын хэмжээнд эрдэмтэн судлаачидтай шууд холбогдон сургалт явуулж буй анхны тохиолдол болж байна. Энэхүү содон үйл явдлын гэрч энэ удаагийн сургалтад оролцож буй шүүгчид боллоо.

Сургалт  зургаадугаар сарын 17-ныг дуустал үргэлжилнэ гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэхШүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж