Энхтайваны гүүрээр зорчиж байсан автобусны жолооч дүрэм зөрчиж, замын хажуугийн гэрэлтүүлэгний шонг өнөөдөр өглөө дайрч, хайс даваад зогсчээ. Ингэхдээ хажуугаар нь явсан зорчигчийг бэртээх шахсан байна. Энэ үеэр хүн бэртэж гэмтсэн эсэх нь хараахан тодорхойгүй байгаа юм.
Сүүлийн үед автобусны жолооч нар эгнээ байраа эзлэхгүй дүрэм зөрчсөнөөс осол ихээр гарах болсон бөгөөд өчигдөр гэхэд 17.00 цагийн үед ХААИС-ийн зүүн талын зам дээр автобус урсгал сөрж мотоциклтой зорчигчийг дайрах шахсан осол гаргасан байна.
Л.ХАЛИУ