Хятад Алс дорнодын эрчим хүчинд хөрөнгө оруулна

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Хятад Алс дорнодын эрчим хүчинд хөрөнгө оруулна

Владивостокийн ДЦС-2. Фото: Виталий Аньков / РИА Новости

Хятадын Dongfang Electric Corporation корпораци Оросын Алс дорнодын эрчим хүчний цогцолборт 78 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа ажээ. Энэ хөрөнгө нь цогцолборын сүлжээний цахилгаан дамжуулах байгууламжууд ба Владивосток дахь дулааны хоёрдугаар цахилгаан станцыг шинэчлэх, мөн Якутын нарны эрчим хүчний хөгжилд зориулагдах юм. Хөрөнгө оруулалтын гэрээг Оросын  "РАО Энергетические системы Востока» компанитай мягмар гаригт Шанхай хотноо байгуулжээ.

Хятадын корпораци ДЦС-д 93 мегаваттын хүчин чадалтай  хийн шинэ турбин байрлуулахад санхүүжилт  хийнэ. ОАО "РАО Энергетические системы Востока» (ОАО "РАО ЭС Востока») холдинг нь Оросын Алс дорнодын цахилгаан ба дулааны томоохон нийлүүлэгч бөгөөд ОАО "РусГидро» корпорацийн охин компани юм. Компани нь 2025 он гэхэд бүс нутагт 840 км дулааны сүлжээ, дөрөв гаруй  Гигаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм.

Dongfang Electric Corporation нь цахилгаан үйлдвэрлэх байгууламжууд ба түүний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Хятадын эрчим хүчний том компаниудын нэг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж