Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш хойд хөрш ОХУ-ын зорино. Тус улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар олон улсын эдийн засгийн форум болох бөгөөд энэ уулзалтад Оросын талаас Ерөнхий сайдыг оролцохыг урьсан байна. Чуулганы үеэр Ерөнхий сайд В.Путинтэй уулзаж магадгүй гэж зарим эх сурвалж хэлж байгаа юм. Орос, Хятадын хооронд тавих хийн хоолойн болон бусад таван шугамыг Монголоор дайруулах талаар болон хоёр орны харилцааны талаар санал солилцохоор төлөвлөөд байгаа аж.
Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 25-нд буюу ням гаригт өндөрлөж, мөн өдөр эх орондоо ирэх юм.
Ш.ОЧ