Samsung компани ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Samsung Music нэртэй хөгжмийн үйлчилгээгээ бүр мөсөн хааж буй тухайгаа мэдээлжээ.
Тус үйлчилгээ нь хэрэглэгч өөрийн дуртай дуунуудаар лист үүсгэн сонсох, үнэ төлбөргүй үйлчилгээ байсан юм. Харин ийнхүү хаах болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.
Шинжээчдын үзэж буйгаар тус компани уш үйлчилгээгээ илүү өргөжүүлэн дахин нээхээр төлөвлөж буй бололтой.
Т.БИЛГҮҮН