“Амгалан урлан”-д 18 бүтээлчийн үзэсгэлэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

“Амгалан урлан”-д 18 бүтээлчийн үзэсгэлэн гарлаа

Жилийн өмнө Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит урланг гэр бүлийнх нь тусламжтайгаар Дүрслэх урлагийн дээд сургуульд уламжлан үлдээжээ. Уг урлан нь одоо ч мөн олон оюутнуудын сурч боловсрох, уран бүтээлээ тууривах ая тухтай орчин болж буй. Тэгвэл энэ удаад Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутнууд хамтран “Амгалан урлан” үзэсгэлэнг уран зураг сонирхогчдод хүргэж байгаа ажээ.

Тус үзэсгэлэнд нийт 18 уран бүтээлч оюутны 50 гаруй бүтээл тавигдсан бөгөөд өөр хоорондоо ижилгүй арга барил, өнгө будгийн хослол болон уран сайхны өвөрмөц дүрслэлээр үзүүлсэн 18 өөр ертөнцийг та уг үзэсгэлэнгээс олж харна.

Ертөнцийн амьдрал, юмсын холбоо, хүмүүсийн зүрх сэтгэлийн их давалгаа, ахуй орчны сонин ухаарал, дүрслэлийг илтгэсэн 18 өөр ертөнцийг харуулах “Амгалан урлан” нэртэй үзэсгэлэн нь “Glamour” арт галерейд тавдугаар сарын 19-25-ны хооронд уран зураг сонирхогчдын хүртээл болж байгаа билээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж