Монголын волейболын холбоо, "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах "Хаврын нээлттэй тэмцээн"-ий шигшээ тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.
Эрэгтэйчүүдийн аваргын төлөө "Хасу Мегастарс", "Эрчим" багууд, хүрэл медалийн төлөө "Алтайн барс", "Аврагч" багууд шалгарсан. Харин эмэгтэйчүүдийн аваргын төлөө "Эрчим", "Энагурэ", хүрэл медалийн төлөө "Монти", "Цайрт Минерал" багууд шалгараад байна.
Шигшээ тоглолт 12.00 цагаас эмэгтэйчүүдийн хүрэл медалийн тоглолтоор эхэлнэ.
Шигшээ тоглолтын хуваарийг танилцуулья:
Тавдугаар сарын 21 (Лхагва гариг)
Эмэгтэй:
12:00 цагаас хүрэл медалийн төлөө: "Монти" vs "Цайрт Минерал"
14.00 цагаас алтан медалийн төлөө: "Эрчим" – "Энагурэ"
Эрэгтэй:
16.00 цагаас хүрэл медалийн төлөө: "Алтайн барс" – "Аврагч"
18.00 цагаас алтан медалийн төлөө: "Хасу Мегастарс" – "Эрчим" багуудийн эхний тоглолтууд болно. Шигшээ тоглолтод түрүүлж хоёр хожсон баг алт болон хүрэл медалийн болзол хангах юм.
Ч.БОЛОР