Балканы хойг үерт нэврэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Балканы хойг үерт нэврэгджээ

Европын зүүн өмнөд хэсэгт орших Балканы хойгийн орнууд их хэмжээнийүерийн гамшигт нэрвэгдээд байгаа билээ. Үргэлжлэн орсон аадар бороо зогсч, агаарын хэм нэмэгдэж эхэлсэн ч үерийн ус татрах болоогүй байна. Тухайлбал, Боснийн хойд хэсгийнОрасже хотод өчигдрийн /V.20/ байдлаар үерийн усны түвшин нэг метрт хүрчээ. Одоогийн байдлаар үерийн гамшигт Босниа улсад 22, Сербид 20, Хорватад хоёр хүн амь үрэгдэж, олон мянган мал, гэрийн тэжээмэл амьтад үхэж хорогдсон байна. Үерт олон иргэнээ алдсан Босни, Серби улсын Засгийн газрын зүгээс гашуудал зарлажээ.

 

Түүнчлэн үерийн усанд үхсэн малын сэг хөвж гарч ирсээр байгаа тул аврах албаныхантэдгээрийг цэвэрлэх үүргийг давхар гүйцэтгэж байгаа гэнэ.Учир нь үхсэн амьтдын сэг зэмээс болж, элдэв төрлийнгэдэсний халдварт өвчин дэгдэх магадлалтай өндөр байгаа аж. Европын комиссоос Серби, Босни улс руу 400 орчим аврагчийг илгээсэн байна. 

 

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж