Рональду, Шейк нар &#34Vogue&#34 сэтгүүлийг чимжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Рональду, Шейк нар &#34Vogue&#34 сэтгүүлийг чимжээ

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиан Рональду, найз бүсгүй Ирина Шейкийн хамт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимсэн байна.

Португалийн үндэсний баатар, дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Роналду ийнхүү нүцгэн зургаараа шүтэн бишрэгч хүүхнүүдээ алмайруулаад орхив. Энэ сарын эхээр Мадридад болсон талбайн теннисний нээлттэй тэмцээнийг хүүгийн хамт үзэж суусан Криштиан Рональду найз бүсгүйн хамт ийнхүү "Vogue" сэтгүүлийг чимлээ.

 

Энэ сарын эхээр Криштиан Рональду Испанийн Мадрид хотноо болсон талбайн теннисний Мастерсийн цуврал тэмцээнийг хүүгийн хамт үзэж сонирхсон. Энэ үеэр гэрэл зурагчдын дуран Криштиан Рональду Жуниор хүүгээс салаагүй. Царайлаг, өхөөрдөм дээр нь тунчиг ганган хүү ирээдүйд охидын зүрх сэтгэлийг эзэмдсэн сайхан залуу болох бололтой.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж