by Ука Төмөр
Яагаад бид өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхгүй байна вэ?
Амжилттай хүн больё гэвэл өөртөө өгсөн амлалтаа биелүүл.
Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхэд надад тийм амархан байдаггүй. Магадгүй танд ч гэсэн хэцүү санагддаг байх.
Жишээлбэл: Хүссэн ажлаа хийгээд, хүссэн мөнгөө олоод, хүссэнээрээ амьдрах сайхан гэдгийг бид мэдээд байгаа мөртлөө заримдаа үүнийхээ төлөө огт юм хийдэггүй. Үүний гол шалтгаан юу вэ?
Амлалтаа биелүүлье, юм хийж бүтээе, амжилтанд хүрье гэхээр бидний оюун ухаан хамгийн түрүүнд саад бэрхшээлийг олж хардаг. Саад бэрхшээлээс бид айдаг. Тийм ч учраас саад бэрхшээлтэй учрахгүйн тулд янз бүрийн хийхгүй байх шалтгаан хайж олдог.
Үүний нэг нь: Надад хангалттай цаг алга.
Амжилтанд хүрсэн хүрээгүй хамаагүй бүх хүнд ижилхэн 24 цаг байдаг гэдгийг бид мэднэ. Амжилттай амжилтгүй хүмүүс ялгаагүй л завгүй байдаг. Гэвч амжилттай хүмүүс цагийг гаргаж чаддаг. Та ч гэсэн гаргаж чадна.
Яаж вэ?
1. Цагаа төлөвлө!
2. Дахин дахин төлөвлө!
Өдөр сар жилээ урьдчилан төлөвлө. Үүний тулд хийх ажлын жагсаалт их тус болдог.
Жагсаалтандаа оруулсан ажлуудыг 2 хуваа.
1. Хийх ёстой ажил
2. Хийхийг хүссэн ажил.
Тэгээд хийх ёстой ажлаа яаж ч байсан хамаагүй эхэлж хий.
Тухайлбал: Хийх ажлынхаа жагсаалтанд та 1. үсээ засуулах 2. дасгал хийхийг орууллаа гэж бодъё. Тэгэхээр өөрөөсөө асуу. “Энэ 2 ажлын аль нь намайг амжилтанд хүргэх вэ?”
Үсээ засуулах нь уу? Дасгал хийх нь үү?
Мэдээж дасгал хийх нь тийм ээ? Тиймээс дасгал хийхээ хийх ёстой ажлын жагсаалтандаа оруулна. Харин үсээ засуулах нь хэдий чухал ч гэсэн түүнийгээ түр 1, 2 хоногоор хойшлуулж болно. Ингэлээ гээд алдах зүйл байхгүй учраас хийхийг хүссэн ажлын жагсаалтандаа оруулах.
Хэрвээ таны ажлын жагсаалтанд 1. киногоо цагт нь буцаах 2. мэргэжлийн ном унших гэж байлаа гэж бодъё. Киногоо цагт нь буцаагаагүй тохиолдолд торгуульд орох тул буцаах нь маш чухал байж болно. Гэлээ ч гэсэн өөрөөсөө асуу “Кино буцаах нь таныг амжилтанд хүргэх үү, мэргэжлийн ном унших нь таныг амжилтанд хүргэх үү?
Мэдээж ном унших нь тиймээс түүнийгээ хийх ёстой ажлын жагсаалтандаа оруулж түүнийгээ эхлээд хий. Киногоо цагт нь буцааж чадаагүй ч гэсэн хэдхэн төгрөгний торгуулийг төлсөн нь номоо огт уншаагүйгээс хамаагүй дээр. Кино буцаах цаг танд үргэлж олдоно. Харин ном унших цаг тэр болгон олдохгүй. Тиймээс номоо унш.
Аливаа ажлуудыг хийхээсээ өмнө
1. Урьдчилан төлөвлөх
2. Хийх ажлын жагсаалт гаргах
3. Гаргасан жагсаалтаа aнгилах
– хийх ёстой ажил
– хийхийг хүссэн ажил
4. Цагийн хуваарьтаа орууах
5. Хийх