Нигерид 118 хүн амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Нигерид 118 хүн амь үрэгдлээ

Нигерийн төв хэсгийн Жос хотод өчигдөр /V.20/ тэсрэх бөмбөг бүхийдараалсан халдлага гарснаас118 хүн амь үрэгдэж, 56 хүн гэмтэж бэртжээ. Нигерийн онцгой байдлын албаныхны мэдээлснээр Жос хотын зах дээр эхний дэлбэрэлт болсноос 30 минутын дараа ойролцоох эмнэлгийн гадна дахин тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Одоогоор халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ Нигерид сүүлийн үед исламын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхижиж, 200 гаруй дунд сургуулийн охиныг барьцаалж, тэрсэх бөмбөг, галт зэвсэгтэй халдлага үйлдэх болсон юм. Түүнчлэн Жос хотод христийн болон исламын шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарах нь элбэг байдаг байна.

 

Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Жос хотын автобусны буудалд тэсрэх бөмбөг дэлбэрснээс 70 хүн амь үрэгдсэн халдлага гарч байсан юм.

 

Үүний зэрэгцээ мягмар гаригт /V.20/Нигерийн Засгийн газраас хойд хэсгийн Адамава, Борно, Йобе зэрэг зургаан мужид онц байдал зарлажээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж