Өмгөөлөгч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч нар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Монгол Улсад Өмгөөллийнбайгууллага үүсэн байгуулагдсан өдөр энэ сарын 25-нд тохиож байгаа. Эл өдрийг угтан Монголын Өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөлөгч-иргэн таны төлөө” өдөрлөгийг баасан гаригт зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг Тусгаар тогтнолын талбай буюу Ялалтын талбайд болох бөгөөд  иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх юм. 

Тодруулбал, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран өдөрлөгийг ирэх баасан гаригт буюу энэ сарын 23-нд Тусгаар тогтнолын талбай болон Нийслэлийн бүх дүүргийн Иргэний танхимд зохион байгуулахаар болжээ.Мөн энэ өдөр бүх дүүргийн Иргэний танхимд мэргэжлийн өмгөөлөгчдөөс зөвлөгөө авч, сонирхсон асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах боломжтой юм байна.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж