Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийг бакалаврын дипломтой төгсөх цөөн оюутан өнөөдөр тус сургуулийн төв байрны өмнө жагсаал зохион байгуулж байна. Жагсаалын гол зорилго нь товчхондоо, МУИС-д хийсэн бүтцийн өөрчлөлтөөс болж олон оюутан хохирох магадлалтай байгаа, төгсөх курсын оюутнууд кредитийн зөрүү төлбөр төлөх шаардлага үүссэн, сургалтын төлбөрөө цаашид нэмэх бол сургалтын чанарт ямар өөрчлөлт гарахыг тодорхой болгох гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн байна. Энэ талаарх мэдээллийг өчигдөр оюутнууд хэвлэлийн бага хурал хийж, нийтэд танилцуулсан. Гэвч бүтцийн өөрчлөлт нь мэдлэг хуримтлуулж, мэргэжил эзэмшихээр сурч буй жирийн оюутанд ямар муу нөлөө үзүүлэхийг тайлбарлажчадахгүй байсан. Төгсөх курсын оюутнууд кредитийн зөрүү төлөх болсон нь бүтцийн өөрчлөлттэй биш тухайн оюутны сурлагын уналттай шууд холбоотойг сургуулийнх нь захиргаа учирласан байна. Өөрөөр хэлбэл дөрвөн жил сурч мэдсэнээ шалгуулаад дипломоо авч чадаагүй бол суран суртлаа судалж, сургалтын төлбөрөө өгдөг нь шинэ зүйл биш гэж зарим оюутнууд ч үзэх юм билээ.
Сургалтын төлбөрийн хувьд, их сургууль үүссэн цагаас хойш жил тутам нэмэгддэгээс буурч байсан түүх үгүй. Тиймээс энэ бол нэг их онцлох шалтгаан биш. Инфляци өсч байгаа холбоотойгоор сургалтын төлбөр байтугай нь өсч байгааг албаныхан учирладаг. Жагсаал цуглаан хийж байгаа таван оюутны шаардлагад дурдсан сургалтын төлбөртэй дүйцэхүйц сургалтын чанар гэдэг бол харин байж болох шаардлага.
Олон сая төгрөг төлж байгаагийнх чанартай сургалтаар хангах нь мэдээж тэр сургуулийн үүрэг. Тиймдээ ч хэдхэн сарын өмнөМУИС оюутан бүрт илүү чанартай боловсрол эзэмших боломжийг нь нээх алхам хийхээр удирдах зөвлөлөө хуралдуулж сургуулийнхаа “данхар” бүтцийг өөрчилж, харьяа сургуулиудыг цөөлсөн байна. Гэвч ширээний цаана дуугүй сууж, сургалтын төлбөрөө салхинд хийсгэчихээд, өнөөдөр өөрт нь хэрэгтэй шинэчлэл хийхтэй зэрэг эсэргүүцэж, бүр жагсаал хийхдээ хүрсэнд доод курсын дүү нар нь гайхаж байна лээ. Нэрийг нь барин жагсаал хийж, нэр хүндийг нь унагаж байгаад ундууцсан оюутнууд энэ таван залуугийн юунд ингэж жагсаал хийхдээ хүрч байгааг бидэнд тайлбарласан юм. Тэдний хэлж байгаагаар, өнгөрсөн намар болж өнгөрсөн МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалттай холбоотойгоор албан тушаалд хүрч чадаагүй, мөнгө олох сувгаа хаалгасаннэгэн хүний явуулга гэж зарим оюутнууд үзэж байна. Хаврын хаварт их дээд сургуулиуд төгсөлтийн хонхны баярт умбадаг бол энэ жилийн хувьд МУИС-ийн цөөн оюутны жагсаал цуглаанаар “синдром”-тож байна.
Б.МИШЭЭЛ