Япончууд таван сая PS3 худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Япончууд таван сая PS3 худалдан авчээ

“Sony Computer Entertainment” компани Японы зах зээлд 5,001,598 хувь PlayStation-3 тоглоомын консол борлуулсан талаар “Edge” сэтгүүл мэдээлжээ. PS3 тоглоомын консол анхлан 2006 оны арваннэгдүгээр сард Японы зах зээлд нэвтэрснээс хойш гурван жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа юм.
“VGChartz”-аас явуулдаг судалгаагаар дэлхийн хэмжээнд PlayStation-3 консол 33 сая хувь, түүнээс Европын зах зээлд 15 сая, Хойд Америкт 13,5 сая гаруй хувьд борлогдсон гэх албан бус мэдээлэл танилцуулж байна.
Тоглоом үйлдвэрлэгч “Famitsu” компанийн мэдээллээр PS3 тоглоомын консолын хамгийн борлуулалттай тоглоомоор Final Fantasy XIII тодорчээ. Уг тоглоом нь 2009 оны 12 сард гарсан гэхэд япончууд 1,9 сая хувь худалдан авсан байна. Final Fantasy XIII зөвхөн PS3 дээр гарсан бөгөөд худалдаанд гарсны дараа PS3-ын борлуулалт 216 хувиар нэмэгдсэн гэнэ.
Тоглоомын борлуулалтын дүнг авч үзвэл, хоёрдугаарт 2008 онд гарсан Metal Gear Solid 4 (706,461 хувь борлогдсон), харин гуравдугаар байрт энэ оны гуравдугаар сард худалдаанд гарсан (Японоос гадуур “Yakuza” гэгддэг) “Ryu ga Gotoku” (526,093 хувь) тоглоом бичигджээ.

Б.Өлзий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж