Түүнд нь нацизмыг алдаршуулах оролдлого хүргэлээ гэж ОХУ-ын ерөнхийлөгч үзэж байна.
Тавдугаар сарын 18. Мариуполь.Фото: EPA/ROMAN PILIPEY
Неонацист хүчин Украинд энгийн иргэдийн эсрэг дайн явуулж байгаа нь Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг шинээр бичих гэсэн оролдлогоос хамгаалах ёстойг дахин харуулж байна хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчВладимир Путин Хятадын тэргүүлэх хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Оросын лидер Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойгоор, дөрвөн жилийн өмнө Орос-Хятад хамтарсан мэдэгдэл гаргасныг сануулаад “Түүний үр дүнд байцаан шалгалт явагдах ёсгүй гэсэн талд бид эв нэгдэлтэй” хэмээн тэмдэглэжээ.
"Түүний үр дагавар нь маш аюултайг өнөөгийн Украины эмгэнэлт явдал, энгийн иргэдийн эсрэг жинхэнэ террорыг хийж байгаа неонацист хүчний давралт харуулж байна” гэж Путин онцлов.
"Түүхийг түүхийрүүлэн фашистуудыг ба тэдний хань хамсаатнуудыг алдаршуулах, чөлөөлөгч баатруудын сайн нэр, гэгээн дурсгалыг харлуулахыг оролдохын эсрэг бид цаашид зогсох болно. Бид түүхийг гажуудуулах, өөрчлөх оролдлоготой бид одоо улам их тулгарах боллоо” гэж Путин хэлжээ.
Хятадын зүүн хойд нутгийг булаан эзлэгчдээс чөлөөлөхөд амиа өгсөн хэдэн мянган манай хүмүүсийн дурсгалыг нандигнан хадгалж явдагт нь хятад найз нартаа талархал илэрхийлье гэж Путин талархав.
Украины сөргөлдөөний хохирол
Тавдугаар сарын 9-нд Мариуполь хотноо болж байсан Ялалтын баярын цуглаан хийж байсан хүмүүсийг хуягт техникээс хүчнийхэн буудлаа. Тэд орон нутгийн цагдаагийн албаны байрны дэргэд цугларан түүнийг дайруулахгүй гэж сааад хийжээ.
Украины сөргөлдөөний хохирогчид. ИТАР-ТАСС-ын инфографик
Өөрийгөө тунхагласан Донецк ард улсын төөлөөлөгчдийн мэдэгдсэнээр тэр үед арваад хүн амиа алдсан байна.Телевизээр харахад хүчнийхэн хуягт тээвэрлэгчээр зэвсэггүй иргэдийг дайрсан нь харагдаж байлаа.
Тавдугаар сарын 2-нд Одесса хотод хэт дэврагчид ба Харьковын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид нар Куликовын талбайд байсан эсрэг Майданы лагерийг шатаан хүмүүсийг нь Үйлдвэрчний эвлэлийн байранд хөөн оруулж шатаан буудаж 48 хүнийг хөнөөж, 247 хүнийг хэлмэгдүүлжээ.
Украины эрх баригчдынявуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас зүүн өмнөд нутгийн олон арван хүн алагдаж, шархдагсдын тоо хэдэн зуу болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР