Батлан хамгаалахын сайд Солонгост айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Солонгост айлчилж байна

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жиний урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо морджээ.

Сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Монголын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төлөөлөгчид БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээр, уулзалт хийх аж. Монгол Улсын батлан хамгаалах салбар хоёр хөрштэй удаан жилийн, найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, өргөжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөрш, бүс нутгийн орнуудтайгаа хамтран ажиллах, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагаатай орнуудынхаа тоог өргөжүүлэх зорилгынхоо хүрээнд энэхүү айлчлалыг хийж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж