Фото: GLOBAL LOOK press
Даваа гаригийн байдлаар, БНХАУ-ын 4000 иргэнийг Вьетнамаас зөөн гаргажээ. Тус улсад хятадын эсрэг эсэргүүцэл тэй байгаа юм.
Иргэдээ нутагт нь гаргахын тулд хэд хэдэн чартерийн нислэг зохион байгуулж, усан онгоцнуудыг илгээсэн байлаа.
Вьетнамд болж байгаа эмх замбраагүй байдал нь “хятад-вьетнамын гэрээ хэлцэл, хамтын ажиллагааны нөхцөл, утга санны үндэсийг бусинууллаа” гэж Хятадын ГХЯ ням гаригт мэдээлжээ. Хэрэг явдлаас үүдэн иргэдээ Вьетнамд очихгүй байхыг ГХЯ зөвлөжээ. Вьетнамтай байгуулсан хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг Хятад зогсоож байгааг мөн мэдэгдсэн байлаа.
Хятадын жуучлалын компаниуд өөрийн жуулчдад хандан түр хугацаанд Вьетнамд очихгүй байхыг зөвлөснөөс гадна тэр чиглэлийн тийз худалдахыг зогсоосон байв. Вьетнамд гарч буй Хятадын эсрэг үймээн самууны улмаас хоёр хятад хүн амиа алдан зуугаад хүн шархадсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР