Хүний эрхийн байгууллагынхан баруун аймгуудад ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн байгууллагынхан баруун аймгуудад ажиллана

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 26-28-нд Ховд, 29-30-нд Баян-Өлгий, ирэх сарын 2-3-нд Увс аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийн хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчилж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах юм. Мөн аймгуудын удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага" зэрэг сэдэвт хүний эрхийн сургалтуудыг тус аймгийн ЗДТГ, ИТХ болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад явуулах ажээ.

Хүний эрхийн өдөрлөг арга хэмжээний үеэр ХЭҮК иргэдээс хүний эрх, эрх чөлөөний асуудлаар гомдол хүлээн авч ажиллах ба хууль зүйн зөвлөгөөг өгч үйлчлэх юм байна.

Дашрамд сонирхуулахад, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг 2014 оны 4 дүгээр сард Өвөрхангай, Завхан аймгуудад ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.

Д.БҮҮВЭЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж