Орос, Хятадын хооронд хийн экспортын гэрээг үзэглэхэд бараг бэлэн байгааг Путин хэлэв.
Фото: ИТАР-ТАСС/Михаил Метцель
Орос 2020 он гэхэд Хятадтай худалдааны эргэлтээ 200 тэрбум болгох эрмэлзэлтэй гэж Хятадад айлчлахын өмнө тус орны тэргүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Хоёр талын худалдааны хэмжээ 2013 онд 90 тэрбум долларт ойртлоо, энэ нь дээд үзүүлэлт биш. Худалдааны эргэлтийг 2015 онд 100 тэрбумд, 2020 онд 200 тэрбумд хүргэхийг бид хичээх болно” гэж Путин мэдэгджээ.
Хоёр талын худалдааны гадаад хүчин зүйлийн хамаарлыг бууруулах ажлыг үүний хамт хийж байгааг тэр тэмдэглэв. “Тиймээс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг төгсжүүлэх хүрээнд онцгой анхаарлыг болох эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчны хамгаалалт, эм, тариа, эмнэлэгийн техник, мэдээллийн технологи, цөмийн эрчим хүч, сансар зэргийн чухал салбаруудад хандуулах болно” гэж Путин хэлэв.
Түүний яриагаар, өнөөдөр 40 тэргүүлэх чиглэлийн 20 тэрбум долларын хөрөнгө оруулалттай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байгаа гэнэ. Тэдний тоонд иргэний агаарын тээврийн үйлдвэрлэлийг Путин дурдав. “Асар том бүтэцтэй алсын зайн онгоц бүтээх талаар тохиролцсон бөгөөд мөн том оврын нисдэг тэрэг бүтээх төлөвлөгөө байгаа” гэж тэр санууллаа. Манай компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн нийлүүлж чадна гэдэгт итгэл байна гэж Путин хэллээ.
Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нь манай орнуудын бодит боломжид нийцэх хэмжээнд хүрээгүй, үүнийг хөгжүүлэх нь чухал гэдгийг тэр онцлов.
"Машины үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, эрчим хүч, тээврийн дэд бүтэц зэрэгт хөрөнгө оруулах ирээдүйтэй салбаруудыг бид харж байна” гэж тэр толлов.
Дэлхийн валютын ханшны хэлбэлзлээс өөрсдийгөө хамгаалахын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллахыг Путин уриалаад, “тийм ч учраас одоо бид үндэсний валютаар хийх тооцоог нэмэгдүүлэх асуудал дээр ажиллаж байна” гэв.
Хятадад хий нийлүүлэх талаар
Бидний эрчим хүчний хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Оросын нефтийн нийлүүлэлтийг БНХАУ-д нэмэгдүүлэх стратегийн тохиролцоо хэрэгжиж байна. "Оросын байгалийн хийг Хятадад экспортлох тохиролцоо дээд зэргийн бэлэн байдалд байгаа” хэмээн Путин мэдэгдлээ.
"Түүнийг хэрэгжүүлэх нь Оросын хувьд дамжуулах хоолойнуудын бүтцийн өөрчлөлтөд чухал, Хятадын хувьд эрчим хүчний хомсдлын асуудал, “цэвэр” түлшний хэрэглээнээс экологийн аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд тустай” гэж Оросын лидер онцлов.
Эрчим хүчний салбарт Хятадтай хамтын ажиллагаа амжилттай хөгжин аажмаар стратегийн эрчим хүчний эвсэл бүтээхийн төлөө урагшилж буйг Путин тэмдэглэжээ. Хоёр орон 60 тэрбум долларын өртөг бүхий Хятадад "Сковородино-Мохэ" хоолойгоор түүхий нефть нийлүүлэх том төслийг хэрэгжүүлж байгааг Путин сануулжээ.
Алс Дорнодыг хөгжүүлэх нь Хятадад ашигтай
Хятадын бизнесийн оролцоог Алс Дорнодыг хөгжүүлэхэд татах Оросын сонирхлын талаар “Алс Дорнодын идэвхтэй хөгжил нь Орост ч, Хятад ч ашигтай” гэж Путин онцлов.
Худалдаанаас гадна “технологийн аж үйлдвэрийн бат бэх эвслийг бүрдүүлэн эрчим хүч, дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухааны судалгаагнд хамтрах, хүмүүнлэгийн холбоо, худалдаа, эдийн засгийнхолбооны хөгжлийн ирээдүйн тогтвортой суурийг тавих” зэрэг чухал ажлууд байгаа ерөнхийлөгч хэлэв. Түүнийхээр эдгээр хүчин зүтгэлийн талбар нь Оросын Алс Дорнод болох ёстой ажээ. Сибирь, Алс Дорнодыг эрчимтэй хөгжүүлэх нь Оросын XXI зууныүндэсний гол чиглэлийн нэг болж буйг тэр хэлэв.
“Одоо холбооны зохих хуулиудыг боловсруулж байна. Хөгжлийн хүрээлэнгүүдийг байгуулж байна. Ирээдүйтэй талбаруудыг сонгож байгаа. Хүрээлэнгүүдийн нэгийг 2012 онд “Ази, Номхон далайн эдин засгийн хамтын ажиллагааны саммит” болсон “Оросын” гэх аралд байрлуулна” гэж Путин хэлжээ.
Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдалд саммит хувь нэмэр оруулах уу?
"Орос, Хятад хоёр Ази, Номхон бүсэд аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн шинэ архитектур бий болгох санааг идэвхтэй явуулж байгаа. Түүний үндэс нь тэгш эрхийн зарчим, олон улсын эрх зүйг хүндэтгэн үзэх, аюулгүй байдлын хуваагдашгүй байдал, хүч үл хэрэглэх, хүч хэрэглэхээр занал хийхгүй байх зэрэг зарчим байх ёстой. Өнөөдөр энэ асуудал улам бүр чухал болж байна” гэж Путин тэмдэглэв.
Энэүүргийг биелүүлэхэд Азийн итгэлцлийн арга хэмжээ харилцан ажиллагааны Шанхайд болох саммит хувь нэмрээ оруулах ёстой гэж тэр үзэж байна.
Энэ саммит бол чухал сэдвүүдээр амжилттай ажиллагаа явуулдаг гэдгээ харуулсан чухал механизм гэж тэр онцлов. Зөвөлгөөний гишүүд Оросынн дэвшүүлсэн Ажил хэргийн зөвлөл байгуулах асуудлыг дэмжсэн, тэр механизмыг ажиллуулж эхлэх нь азийн орнуудын ажил хэрэгч хүрээний холбоог өргөжүүлнэ гэдэгт тэр найдаж байна.
Хятадтай харилцааныхаа талаар
“Нөхөрсөг, сайн хөршийн, түншийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Хятад хоёрын сонирхолд бүрэн нийцэж байна. Бидний хооронд бүх талын хамтын ажиллагааг бэхүүлэхэд сөрөг нөлөө үзүүлэх улс төрийн ямар нэгэн асуудал үлдээгүй” гэж Путин өгүүлэв.
Хамтын хүчин чармайлтаар дэлхийн том гүрнүүдэд модель болж чадах жинхнээрээ үлгэр жишээ харилцан ажиллагааг бий болгож чадлаа гэж Путин хэлэв. Түүний үндэс нь бие биенийхээ үндсэн сонирхлыг хүндэтгэх, хоёр ард түмний сайн сайхны төлөө үр бүтээлтэй ажил болж байна.
"Орос, Хятад хоёр дэлхийн төвшинд олон улсын асуудал, хямралыг зохицуулахад нягт тохирсон харилцан ажиллагааг явуулж байна. Даяарчлалын болон бүс нутгийн асуудлаар бидний байр суурь ойрхон эсвэл бүрэн нийцэж байдаг” хэмээн Путин онцлов.
Москвад ч Бээжинд ч манай орнуудын боломж дуусаагүйг сайн ойлгож байгаа. Энэ талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг тэр тэмдэглэв.
Оросын ерөнхийлөгчийн Хятадад хийж буй айлчлал
Владимир Путин энэ сарын 20-21-нд БНХАУ-д айлчлан Хятадын лидертэй хэлэлцээр хийн Азийн итгэлцлийн арга хэмжээ харилцан ажиллагааны IV саммитад оролцож юм.
Путин өөрийн энэ айлчлалаа хоёр орны харилцааны бүхий л салбарын хамтын ажиллагааны шинэ түлхэц болно гэж найдаж байгаа юм. “Ажил хэргийн сайн, хувийн нөхөрсөг харилцаа холбож байдаг Си Жиньпинтэй дахин уулзахаа хүлээж байна. Бид өмнө тохиролцсон яриа хэлцэл хэрхэн хэрэгжиж буйг ярилцаад цаашдын зорилтуудаа тодорхойлох болно” гэж Пуитин айлчлалынхаа өмнө ярьжээ.
Украины хэрэг явдлаас үүдэн Барууны орнуудтай Оросын харилцаа хурцдаж, Путиныг олон улсын тавцанд хязгаарлаж байгаа энэ үед түүний Хятадад хийх айлчлал нь дэлхийд маш их сонирхол татах ёстой. Түүний гадаад, дотоод чансаа нь өсч буй үед барууны хоригийг сэтэлсэн бас нэг алхам нь энэ айлчлал болох юм. Мөн Оросын байгалийн хийн гол хэрэглэгчид болох европчуудад тэд эдийн засгийн хоригоо Оросын эрчим хүчний салбарт тавилаа гэхэд Дорнын хэрэглэгчид түүнийг орлоно гэдгийг харуулна. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн энэ бүс нутагт холбоотнууддаа хийсэн айлчлалтын хариуг Путины айлчлал барина гэсэн хүлээлт байгаа.
Ш.МЯГМАР