ОУИМ Г.Ганжаргал, ОУИМ Д.Эрдэнэбилэг нар тэмцээнийг тэргүүлж байна.
100 буудалт даамын насанд хүрэгчдийн 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүргийн "Бадмаараг" төв дээр болж байна.
Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Соёл спорт аялал жуулчлалын яам дэмжин, "Бодьбадмаараг" компани ивээн тэтгэн явуулж байна.
Эрэгтэйчүүдийг найман өргийн дараах байдлаар ОУИМ Д.Эрдэнэбилэг, ОУИМ Г.Ганжаргал нар 13 оноогоор тэргүүлж байгаа бол ДДХМ Р.Манлай, спортын мастер С.Даваадорж нар 11 оноогоор удаалж байна. Эмэгтэйчүүдийг долоон өргийн дараах байдлаар спортын мастер Б.Нандинцэцэг 11 оноогоор, спортын дэд мастер М.Одгэрэл арван оноогоор тэргүүлж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 9-р өрөг, эмэгтэйчүүдийн 8-р өргийн тоглолт 09.00 цагаас эхэлнэ.
Тэмцээний дүнг танилцуулж байна. Монголын даамын холбоо хоёр удаа шилдэг холбоогоор шалгарч байсан бөгөөд өнгөрсөн онд эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн ДАШТ-ийг Монгол Улсад амжилттай зохион байгуулсан. Тус холбооны үйл явдлын бичлэгээс хүргэж байна.
Ч.БОЛОР