МУИС-ийнхэсэг оюутан сургуулийнхаа захиргааны шийдвэрийг хуульбус, луйврын шинжтэй хэмээн үзэж өөрсдийнхөө эрхийг хамгаалахаар тайван жагсаал хийхээр болжээ. Үүнтэйгээ холбогдогдуулан "МонголНьюс"төвд өнөөдөр 12 цагт мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал ч зарласан байна. Тэдгээр оюутнууд МУИС-ийн захиргаанд бүтцийн өөрчлөлтийн алдаа, хөтөлбөрийн шинэчлэлээс үүдэлтэй төлбөрийн дарамт, энэ жилийн сургалтын төлбөрийн нэмэгдэл, түүний зарцуулалт ба ирэх жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлтий нсанал, сургалтын төлбөрийн суурь хураамж, түүний зарцуулалт, сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй дүйцсэн сургалтын чанар, суралцах орчны өөрчлөлтийн биелэлт, түүний үр дүн, оюутнаа сонсдог, хүндэлдэг, тэдний гдэмжиж урамшуулдаг сургуулийн захиргаа байх ёстой гэх шаардлагыг тавьж буй аж. Уг жагсаал маргааш буюу лхагва гаригт өглөө 9 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны урд болох гэнэ.
Б.ЭНХ