Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Г.Урнаагийн сонголт

Германд боловсрол эзэмшсэн, бас Европ дүр төрхтэй, тайзыг бүрэн эзэгнэж
чаддаг хэмээн үнэлэлт авч, загварын  тайзан дээр олон жил ноёрхож байгаа
топ модель Г.Уранцэцэгийн хувийн амьдрал дахиад л бүтэлгүйтлээ. Эрүүгээ
тайруулж, өндөр үнэтэй гоо сайхны хагалгаа хийлгэж, үргэлж мөнгөтэй
эрчүүдийн анхаарлыг татаж байдаг энэ бүсгүй одоогоос зургаан жилийн өмнө
Пунбалжир агсны ганц өв залгамжлагч П.Энхмөнхтэй хамтран амьдрах
болсон. Зартай уяачийн чинээлэг хүү түүний ёстой юу хүссэн бүхнийг
биелүүлж, байсан ч тэд хэдэнтээ салж нийлж байлаа. Гэвч П.Энхмөнх
өөрийнхөө сонголтыг хийжээ. Г.Пунцагбалжир агсны удам залгах хүү
П.Энхмөнх бизнесийн талбарт "Мон-Эрдэнэ" компаниа толгойлох болсоор удаж
байна. Хүүхний сайхан, хүлгийн хурднаар сониуч олны нүд, чихэнд байнга л
өртөж байдаг нэртэй хүний зартай хүү тэрээр  өнгөрсөн долоо хоногт гал
голомтоо бадрааж,  "Чингис" зочид буудлын түүхэнд байгаагүй хөрөнгө бэл
заасан, өндөр өртөгтэй хурим хийлээ. Түүний гэргий боловсрол,
хүмүүжлээрээ хайрыг нь булаасан бүсгүй бөгөөд Азийн шилдэг 20 оюутны
нэгээр шалгарч байсан ажил хэрэгч нэгэн гэнэ. Залуу хосын хуриманд 350
орчим зочид уригджээ. П.Энхмөнх хуримын өмнөхөн аав болсноо зарлажээ.

www.shudarga.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж