Алтайн хязгаар нутаг, тухайлбал захчин зон олны амьдран суудаг таван сумаар аялж, тэдний амьдрал ахуй, ёс уламжлал, газар орон, байгалийн сайхныг уран бийрээр урлан буулгасан зураачдын бүтээлийн үзэсгэлэн маргааш буюу тавдугаар сарын 20-нд Уран зургийн галерейд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэнд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, Я.Оюунчимэг болон залуу зураачдын 80 орчим шинэ бүтээл дэлгэгдэж, үзэгч олны мэлмийг мялаах юм.
Г.НАРАН