Ёл шувууг Өмнөговийн бахархалт шувуу болголоо

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

Ёл шувууг Өмнөговийн бахархалт шувуу болголоо

National Geography of Mongolia

Ёл нь бусад жигүүртэнээс хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисч чадахаас гадна алсын хараа нь их сайн хөгжсөн шувуу билээ.

Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм. Биеийн жин 4.5-7.5 кг. Нас бие гүйцсэн нь бор шаргал толгой, биетэй, хар ооч сахалтай.
Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Залуу ёл бүх бие нь бараандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. 12-2 сарын дунд хүртэл үржлийн улирал бөгөөд 1-2 өндөг гаргадаг. 53-58 хоноод ангаахай гарах бөгөөд 106-130 хоног үүрэндээ өсөж бойждог байна.

"Ёл шувуу хөнөөвөл
Ёроолгүй тамд унана".

Гэрэл зургийг Erdenebulgan Photography

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж