УБТЗ 48 орчим сая төгрөгийн торгууль төлөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

УБТЗ 48 орчим сая төгрөгийн торгууль төлөхөөр боллоо

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн импортын бараагаа татваргүй оруулдаг байсан гэх зөрчилд Гаалийн ерөнхий газраас оногдуулсан 48 сая орчим төгрөгийн /АНх 79.5 сая төгрөгийн торгууль тавьсан ч шүүхээр хэлэлцэх явцад 48 сая орчим болж буурсан/ маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт дээрх торгуулийг ногдуулсан нь зөв гэж үзсэн байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн гурван шатны шүүхэд хандан заргалдсан ч Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчдын шийтгэлийг шүүхээс зөв гэж үзэн, тус нийгэмлэг улсад 48 орчим сая төгрөгийн торгууль төлөхөөр боллоо.

Сануулахад, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт холбогдох импортын бараагаа гаальд мэдүүлэлгүйгээр буюу татваргүй хилээр оруулдаг байсан зөрчилд оногдуулсан торгуулийн маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянана.

Гаалийн ерөнхий газрынхан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт гаалийн бүрдүүлэлтийн шалгалт явуулж, гаальд мэдүүлэлгүйгээр буюу зарим импортын барааг татваргүй хилээр оруулдаг байсан зэрэг санхүүгийн зөрчил илрүүлэн, анх 79,5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг юм. Харин энэ торгуулийн арга хэмжээг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн эсэргүүцэж, шүүхэд хандсан бөгөөд өмнөх хоёр шатны шүүх торгууль төлөх ёстой хэмээн шийдвэрлэхдээ торгуулийн мөнгөн дүнг 48 сая болгон бууруулжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж