УБТЗ нийгэмлэг 79,5 саяын торгууль төлөх үү?

Хуучирсан мэдээ: 2014.05.19-нд нийтлэгдсэн

УБТЗ нийгэмлэг 79,5 саяын торгууль төлөх үү?

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт холбогдох импортын бараагаа гаальд мэдүүлэлгүйгээр буюу татваргүй хилээр оруулдаг байсан зөрчилд оногдуулсан торгуулийн маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянана.

Гаалийн ерөнхий газрынхан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт гаалийн бүрдүүлэлтийн шалгалт явуулж, зарим импортын барааг татваргүй оруулдаг байсан гэхчлэн санхүүгийн зөрчил илрүүлж, 79,5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг. Харин энэ торгуулийн арга хэмжээг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн эсэргүүцэж, шүүхэд хандсан ч хоёр шатны шүүхэд ялагдаад байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг дээрх 79.5 сая төгрөгийн торгууль төлөх хууль зүйн үндэслэлтэй  эсэхийг өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгчид шийдвэрлэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж