Үндэсний түүхийн музей үнэгүй үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.18-нд нийтлэгдсэн

Үндэсний түүхийн музей үнэгүй үйлчилж байна

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өнөөдөр 17.00 цаг хүртэл Үндэсний түүхийн музей иргэдэд үнэгүй үйлчилж байна.

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог.  150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос энэ өдрийг тэмдэглэх болжээ.

Манай улсын хувьд 2003 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд  өнөөдөр "Монголын музейн хөгжил, шинэчлэл 90 жил" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Төрийн өмчийн XI байрны хурлын танхимд болж байна. Эрдэм инжилгээний бага хурлын нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл Лениний музейн байдалтай танилцав.  

"Үлэг гүрвэлийн төв" музейн захирал Н.Жавзмаа: "Лениний музейн засварын ажил үргэлжилж байна. Ирэх долдугаар сарын 11 гэхэд "Эцэг хүү Батаар учран золгов" хэмээх жижиг музейг нээхээр төлөвлөж байна. Үүнд ССАЖЯ бодлогын чанартай дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн онд Батаарын үзвэрийг төв талбай дээр байрлуулж иргэдэд үзүүлсэн байгаа. Нэг сар үнэгүй үзүүлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд олсон ашиг болох 100 гаруй сая төгрөгийн улсын төсөвт оруулсан. Тиймээс бид ирэх долдугаар сард жижиг музейг нээхээр ажиллаж байна." гэв.

Нэн эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд өнөөг хүртэлх үеийн түүх, архелоги, угсаатны холбогдолтой 50 мянган орчим үзмэрээс бүрддэг Монголын Үндэсний түүхийн музей энэ өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Эртний Монголын түүх, уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Богд Хаант Монгол Улс, Ардчилал, шинэчлэлийн үе зэрэг арван танхимтай Үндэсний музей 17.00 цаг хүртэл ажиллана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж