Туркийн уурхайд аврах ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2014.05.18-нд нийтлэгдсэн

Туркийн уурхайд аврах ажиллагааг зогсоожээ

Фото: Osman Orsal / Reuters

Туркийн Сома суурины уурхайд авран хайх ашиллагааг зогсоожээ. Тавдугаар сарын 13-нд уурхайд гарсан дэлбэрэлт болон түүнийг дагалдсан гал түймэрт амь үрэгдэгсдийн тоо 301-д хүрчээ. Нийт 485 уурхайчдыг аварч чадсан байна.

 

Туркийн Эрчим хүчний сайд Танер Йылдыз мэдэгдсэний дагуу аврагчид уурхайн бүхий л хонгилыг нягтлан шалгаад цогцос ба амьд үлдэгсдийг бүгдийг нь гарган авсан байна. “Өнөөдөр хүртэл бид уурхайчдыг хайх аврах ажилд гол анхаарлаа хандуулж ирлээ. Харин одоо мөрдөн байцаалтад анхаарлаа чиглүүлнэ” гэсэн сайдын мэдэгдлийг Associated Press агентлаг дамжуулав.

 

Үндэсний чулуун нүүрсний салбарын хамгийн томд орох энэхүү ослын шалтгаан нь хайхрамжгүй байдал огт биш, учир нь улсын зүгээс байнга шалгалт хийж байсан хэмээн Засгийн газар нь үзэж байгаа ажээ. Дэлбэрэлтийн шалтгааны талаар ярихад эрт байна хэмээн Йылдыз онцлов.

 

Осолд Засгийн газрыг буруутгасан тус улсын ард иргэд жагсаал цуглаан хийж байгаа юм. Эсэргүүцэгсэд Засгийн зүгээс уурхайчдын аюулгүй байдлыг хангахад хангалтгүй арга хэмжээ авдаг гэж үзжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж