Монголын Оюутан Залуусын сайн дурын нэгдэл нь Улаанбаатар хот болон 21 аймгийн Оюутан Залуучуудын холбоо болон МОХ, Түүчээ бүлгэм, Чингисийн Монгол залуучуудын холбоо зэрэг эгнээндээ 55 байгууллага нэгтгэсэн үндэсний залуучуудын байгууллага юм.
МОЗСДН-ийн эрхэм зорилго нь Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай монгол залуусыг бэлтгэн боловсруулахад хувь нэмэр оруулах төдийгүй оюутан залуучуудын боловсрол , мэдлэгт анхаарал хандуулж , оюутан залуусын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд бодитоор хувь нэмэр оруулах, залуучуудын дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний ашиг сонирхолыг хамгаалхад оршино.
МОЗСДН-ийн 2011.05.08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар ДОЗНХ-ны тэргүүн З.Болд дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Хэрлэн сумын Оюутан Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Саруултуяа Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллахаар боллоо.
МОЗСДН нь оюутан залуучуудын тулгамдсан асуудлаар 30000 гаруй оюутнаас судалгаа авч, “Тэтгэлэгтэй, хариуцлагатай оюутан” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Одоогоор УИХ аар оюутанд сар бүр 70000 төгрөгийн тэтгэлэг олгох хуулийн төсөл болон хэлэлцэгдэж байна.
www. goe. mn 2011-05-11 202.131.225.147
HTTP GOE_dot_MN iPad2 -g hamgin hayamd uneer zarj baina SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina iphone3Gs 32Gb used 550K 88005886
Dornod 2011-05-11 202.131.239.18
sain bn Dornodiin zaluusaa uragshaa