Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайд болно

Хуучирсан мэдээ: 2014.05.17-нд нийтлэгдсэн

Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайд болно

 

Энэтхэгт есөн үе шаттай явагдсан парламентын сонгуульд Нарендра Модийн тэргүүлсэн “BJP” /Бхаратиа Жаната нам/ ялалт байгууллаа. Энэтхэгийн сөрөг хүчин парламентын сонгуулиар 241 суудал авсан бөгөөд бусад дэмжигч намуудтай нийлбэл Засгийг дангаар байгуулах боломжтой болсон байна. Нарендра Модийн сонгуулийн гол амлалтууд нь уналтад ороод буй Энэтхэгийн эдийн засгийг сэргээхэд чиглэжээ. Харин Манмохан Сингхийн Конгресс нам өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд засаг толгойлох үед Энэтхэгийн инфляци сүүлийн 20 жилд байгаагүй өндөр төвшинд очсон аж.

 

Ийнхүү Энэтхэгийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Манмохан Сингхийн тэргүүлсэн эрх барих Конгресс нам парламентын сонгуульд ялагдал хүлээснээр тэрээр Нарендра Модид суудлаа өгөхөөр болжээ.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж