Я.Эрхэмбаяр дэд даргаар сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Я.Эрхэмбаяр дэд даргаар сонгогдлоо

Монголын Бүтээмжийн Төвийн Удирдах зөвлөлийн дарга Я.Эрхэмбаяр Азийн Бүтээмжийн байгууллагын удирдах байгууллагын 53 дугаар хурлаас тус байгууллагын дэд даргаар сонгогдлоо. Тус Удирдах байгууллага нь АББ-ын бодлого, үйл ажиллагааны чиглэл стратеги, удирдлага, гишүүнчлэл, төсөл хөтөлбөр, төсөв санхүүгийн чигийг тодорхойлдог эрхийг баригч байгууллага юм.

АББ-ын Удирдах байгууллагын дэд даргаар монгол хүн сонгогдсон нь МБТ-ийн төдийгүй манай Улсын бүтээмжийн хөдөлгөөний хөгжилд үнэтэй хувь нэмэр болно гэж тус төв үзэж байна.

Дашрамд сонирхуулахад АББ нь Япон, БНСУ, Энэтхэг, Малайз, Сингапур, Вьетнам, Индонези зэрэг Азийн хорин орны Засгийн газрыг эгнээндээ нэгтгэсэн, бүтээмжийн мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын Засгийн газар 1992 онд тус байгууллагын гишүүн болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж