
АББ-ын Удирдах байгууллагын дэд даргаар монгол хүн сонгогдсон нь МБТ-ийн төдийгүй манай Улсын бүтээмжийн хөдөлгөөний хөгжилд үнэтэй хувь нэмэр болно гэж тус төв үзэж байна.
Дашрамд сонирхуулахад АББ нь Япон, БНСУ, Энэтхэг, Малайз, Сингапур, Вьетнам, Индонези зэрэг Азийн хорин орны Засгийн газрыг эгнээндээ нэгтгэсэн, бүтээмжийн мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын Засгийн газар 1992 онд тус байгууллагын гишүүн болжээ.