Алексей Миллер.
Фото: Дмитрий Духанин / "Коммерсантъ»
“Газпром”-ын тэргүүн Алексей Миллер европ бизнесменүүдийн зүтгэлээр Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтад орсонгүй. Герман, франц, италийн эрчим хүчний концернүүд улстөрчиддөө шахалт үзүүлэн Миллерийн нэрийг хоригоос хасуулжээ. Европын нефть, байгалийн хийн нэгэн компани дахь эх сурвалж энэ тухай мэдээлэв.
“Засагт зүгээр нэг хэлээд асуудлаа шийдвэрлэнэ гэдэг хүндрэлтэй байдаг. Баахан утасдаж байж үүнийг хийлгэлээ” гэж эх сурвалж хэлсэн байна. Оросын компаниудын хувь хүний эсрэг авсан эсрэг хориг арга хэмжээ нь компанийн топ-менежментад нөлөөлөхгүй. Гэхдээ хоригт хамрагдсан хүний хөдөлгөөний эрх чөлөө хязгаарлагдмал учраас хамтран ажиллахад хүндрэлтэй хэмээн тэр нэмж хэлжээ.
Европын зах зээлд Оросын хийн концерний эзлэх хувь 30 болсон байгаа. Өнгөрсөн оны байдлаар “Газпром” Европын орнуудад 160 тэрбум шоо метр хий экспортложээ. Их Британи, Герман, Италийн буянаар оросуудын өсөлт хангагдсан байв. Европын орнуудад мянган шоо метр хий 380 доллараар борлогдож байгаа юм.
Крымыг Орост нэгтгэсний дараа барууны хориг арга хэмжээ Орост тавигдаж эхэлсэн билээ. АНУ нь “Роснефть” компанийн удирдагч Игорь Сечинийг хоригийн жагсаалтад оруулсан байгаа. Алексей Миллер ч түүнд орох ёстой гэж яригдаж байлаа. Харин Цагаан ордон түүний нэрийг хоригтоо оруулаагүй байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР