Өмнөд Солонгост япон рестораныг хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост япон рестораныг хаалаа

Лхагва гаригт Өмнөд Солонгосын Сөүл хотын цагдаагийн газар халимны махаар хоол хийж байна гэж сэжиглэн тус хотод байрладаг япон хоолны ресторанд шалгалт хийхдээ халимны махаар хоол хийж байгааг илрүүлсэн бөгөөд хууль бусаар мах импортлосон гэж сэжиглэн эзнийг нь байцаасан байна. Байгаль хамгаалагчид Японоос Өмнөд Солонгос руу халимны мах хууль бусаар, нууцаар оруулж ирж байгаа тухай судлан, судалгаагаа нийтлүүлсэн бөгөөд Сөүлийн цагдаагийн байгууллага тус судалгаанд шинжилгээ хийсэн байна.

Хэрвээ хураагдсан халимны махыг Өмнөд Солонгос руу хууль бусаар нэвтрүүлсэн нь тогтоогдвол прокурорууд сэжигтнүүдэд байгаль хамгааллын хууль зөрчсөн үндэслэлээр ял оноох юм байна. Гэсэн хэдий ч рестораны эзэн тус мах хаанаас гаралтай мах болохыг мэдэхгүйгээр хэрэглэж байсан байж болох тул үүнийг нарийн шалгаж тодруулах ёстой гэж Сөүлийн прокурорын алба мэдэгдсэн. Дэлхийн олон орон халим агнуурыг хориглодог. Харин Япон улс халим агнуурыг зөвшөөрдөг хэдий ч махыг нь гадагшаа экспортлохыг хориглодог. Хэрвээ экспортлох бол түүнийг олон улсын Вашингтоны конвенцийн заалтын дагуу хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жил АНУ-ын байгаль хамгаалагчид орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран АНУ-ын Лос Анжелес хотын зарим ресторанууд хууль бусаар агнасан халимны махаар суши хийж зарж байгаа ресторануудыг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд энэ үйл ажиллагааны талаар хийсэн баримтат кино олон улсын анхаарлыг татаж, нэр хүндтэй шагнал авч байсан билээ.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж