Вьетнамд олон хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Вьетнамд олон хүн амиа алдав

Фото: AFP

 

Вьетнамын Хатинь муж дахь ган хайлуулах үйлдвэрийг жагсагчид дайрах үеэр 20 гаруй хүн амиа алдсан тухай Reuters тавдугаар сарын 15-нд мэдээлэв.

 

Тайванийн корпорацийн Formosa Plastics Group гэх ган хайлуулах үйлдвэрийг жагсагчид Хятадынх гэж андууран дайрах үеэр таван вьетнам ажилчин мөн 16 хятад хүмүүс амиа алджээ. Зуу орчим хүнийг эмнэлэгт хүргэсний олон хүн нь хятадууд байв.

 

Биньзыонг  мужид хийгдсэн эсэргүүцлийн ажиллагааны үеэр дөчөөд цагдаа гэмтэл бэртэл авсан байв. Нийтдээ 600 орчим хүмүүсийг өдөөн хатгалага, дээрмийн тонуул үйлдсэн хэмээн бариад байгаа гэнэ.

 

Өмнөд Хятадын тэнгис дэх  газар нутгийн маргаантай арлуудад Бээжин өрөмдлөгийн цамхаг босгож байгаа мэдээгээр Вьетнамд эсэргүүцэл гарч байна. Өнгөрсөн мягмар гаригт жагсагчид хятадын голдуу гадаадын үйлвэрүүдийг галдсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж