2014 онд хорих ангид таван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

2014 онд хорих ангид таван хүн нас баржээ

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хүний эрхийн талаар, тэр дундаа хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ он гарсаар хорих ял эдэлж байсан, урьдчилан хорих 461-р ангид нийт таван хүн нас барсан байна. Үүний тоонд Ашигт малтмалын дарга асан Д.Амарсайхан нас барсан байна. Үлдсэн дөрвөн иргэн нь ялаа эдэлж байсан бөгөөд нэг нь Малайз улсын иргэн байжээ.  Иргэн Д.Амарсайханыг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амь насаа алдсан гэсэн мэдээлэл Хүний эрхийн дэд хороонд ирсэн байна. Тиймээс үүнийг шалгаж, цаашид хүний эрхийг дээдэлсэн хууль эрх зүйн орчинг сайжруулж ажиллана гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монгол Улсын шүүх хяналтын байгууллага хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорих,  олон хоногоор саатуулах зэрэг олонүйлдлүүд хорих анги болон мөрдөн байцаах явцад гардаг байсан. Үүнийг өөрчлөхийн тулд УИХ дахь Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо ажиллах ёстой. УИХ-аас баталж байгаа хууль эрхзүйн шинэчлэлийн хуулиуд үүнийг шинэчлэхээр батлагдсан. Цаашид хүний эрхийг дээдэлсэн хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхээр УИХ ажиллах болно” гэлээ.

Тиймээс Хүний эрхийн дэд хороо хууль эрхзүйн шинэтгэлийг дэмжиж, хүний эрхийг хамгаалсан, хүний эрхийг дээдэлсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж