Фэйсбүүкийн 247 групп, Говь-Алтай аймгийн групп, Оюуны клуб санаачлан маргааш буюу тавдугаар сарын 17-ны бямба гарагт Дархан цаазад Богд хаан уулын Энхтайваны аманд мод тарихаар болжээ. Мод тарих ажил нь Амьд байгалаа хайрлая” сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Мод тарих ажил маргааш өглөө 08.00 цагаас эхэлнэ. Мод тарих хүмүүс тус бүр хэдэн мод тарихаасаа шалтгаалан өөрсдөө дараах багаж тус бүрийг авч ирэх шаардлагатай гэнэ. Харин мод тарих төлөвлөлт болон зааварчилгааг зохион байгуулагчид нэгдсэн байдлаар өгнө. Мод тарих хүсэлтэй хүмүүс Хүрз, шуудай, ажлын бээлий зэргээ авчрах ёстой гэдгийг санаачлагч Оюуны клубийн гишүүд хэллээ.
Мод тарих аяллын хөтөлбөрийг хүргэе.
Тавдугаар сарын 17
-08.00-08.30 цагт: Улсын драмын эрдмийн театрын өмнө цуглана
-08.30-09.00 цагт: Мод тарих газраа очно
-09.00-09.30 цагт: Мод тарих зааварчилгаа, төлөвлөлт
-09.30-11.30 цагт: Мод тарих
-11.30-12.00 цагт: Мод хүрээлсэн хашааг янзалж өгөх /группын самбар босгох боломжтой/
-12.00-12.30 цагт: Буцаж ирэх
Б.БИЛЭГ