З.Баянсэлэнгэ 76-гийн хандыг хага дарав

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ 76-гийн хандыг хага дарав

Улс төрийн “халуухан” сэдвүүд үргэлжилсээр. Өчигдөр гэхэд л УИХ дээр дахиад л сандал суудлаа ярьж хэрэлдэв. Энэхүү хэрүүл нэлээд халуухан үргэлжилж байсан ч УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гишүүдийг бүгдийг нь нам болтол нь загнаж орхисон юм.

Түүнийг ийм зоригтой, тэгээд ч болоогүй ёстой голыг нь олсон үг хэлж байсныг гишүүд олон хараагүй болоод ч тэр үү нэлээд анхааралтай сонсч дууссаны дараа ханд нь хага дарагдав. Х.Баттулга сайдыг ҮХАА-н сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ саналаа хэлэх ээлж таарав. Тэрбээр, “Х.Баттулга сайдын чөлөөлөгдөх асуудал бол АН-ын дотоод зөрчлийг харууллаа. Та нар нам дотроо зөрчилдсөн асуудлаа төрийн ажилтай хутгаад байна. Энэ чинь бусдад өгөөш болсон.

Ард түмний эрх ашиг биш намынхаа эрх ашгийг энд оруулж ирээд яагаад гишүүдийг талцуулаад байгаа юм. Та нар дотроо асуудлаа шийд л дээ. Намынхаа нэг хүнтэй муудалцангуут энийгээ УИХ руу оруулаад ирэх юм. О.Баасанхүү гишүүн ч гэсэн татаж авсан нь зөв. Та нар өөрсдөө хүн юм ярихаар шал өөрөөр мушгин гуйвуулдаг.

Огцруулах асуудлыг оруулж ирэхэд мушгин гуйвуулаад өөрсдөө улстөржсөн. Гэтэл энэ асуудлаа гишүүн өөрөө татаад авчихаар өнөөдөр юу гэж дарамтлаад байгаа юм бэ. Та нар өөрсдөө улстөржиж байгаа. Хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна, хөрөнгө байхгүй боллоо гэж ярьж байна. Энийг та нар л өөрсдөө хийж байгаа.

Төр, УИХ нь тогтворгүй байхад хэн буруутай юм. Та нар өөрсдөө буруутай. Ийм улсад итгээд хэн мөнгө өгч байдаг юм” хэмээн бухимдлаа. Түүний хэлсэн үг ёстой л голыг нь олоод хэлчихсэн юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж