АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус  хуралдаанаа 17.00 цагт зарлалаа. Түүгээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай асуудлыг авч хэлэлцэх юм. Тус намын бүлгийн гурван гишүүн болох С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар сайд Д.Зоригтыг огцруулах хүсэлтийг гаргасан тул бүлгээс гарах шийдвэр МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээс эсрэг гарах нь тодорхой  гэж үзэх хүн Төрийн ордонд олон байна. Харин одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд хаалттай болж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд биечлэн оролцож байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж