Хакүхо башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Хакүхо башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын хацү башёгийн таван өдрийн дараах байдлаар Хакүхо нэг ч унаагүй ганцаараа тэргүүлж эхэллээ. Какүрюү, Харүмафүжи, Кисэносато, Гоэйдо зэрэг есөн бөх дөрвөн даваа, нэг унаатай тэргүүлэгчийн араас нэхэж явна.

Тав дахь өдөр буюу өчигдрийн(05.15) барилдаанд Хакүхо Такарафүжиг давснаар таван даваатай башёг ганцаараа тэргүүлж байна. Какүрюү М.Ананд Такэказэг, Харүмафүжи Чиёооториг давж, ээлжит даваагаа авлаа.  Энэ өдөр Кисэносато Аминишикиг, Гоэйдо Аойямаг давснаар дөрвөн даваатай тэргүүлчдийн эгнээнд бичигдэж байна

Гурван аваргатай башё сүмо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа нь лавтай. Харин тэмцээний эхний өдөр ёкозүна Харүмафүжи Ёшиказэд, дөрөв дэх өдөр шинэ аварга Какүрюү маэгашира Эндод унасан. Эндо мэргэжлийн сүмод ороод найман тэмцээний дараа ёзозүнаг унагааж, кинбоши авсан нь түүхэнд хоёрт орсон үзүүлэлт аж.

Өнөөдөр буюу зургаадахь өдрийн барилдаанд Хакүхо дөрвөн даваатай Аминишикитэй, Харүмафүжи Тоёоношиматай, Какүрюү Кёкүтэнхотой тус тус барилдана. Кёкүтэнхо Цэвэгнямын хувьд ялалт аваагүй байна.

Ингээд таван өдрийн дараах сонирхолтой фото агшнаас хүргэж байна.

Ч.БОЛОР

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж