Өрсөлдөөнд хүчгүй болж буй “Yahoo” корпораци томоохон шинэчлэл хийхээр өртөг өндөртэй наймаануудыг хийх болсон билээ. Энэ удаад тус компани нууцлал бүхий мессежийн “Blink” арр-ыг худалдан авчээ. Тус арр нь хэрэглэгчийн илгээсэн зураг болон мэссэжийг сэрвэртээ хадгалдаггүй устгадаг давуу талтай аж. Одоогоор тус арр нь iOS болон Android үйлдлийн системд зориулсан үйлчилгээгээ түр зогсоох аж.
Тус компани “Blink”-ийг худалдан авснаар “Snapchat”-тай өрсөлдөх шинэ стратеги боловсруулж байгаа бололтой.
Т.БИЛГҮҮН