Буриад дууны тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Буриад дууны тоглолт болно

Монголын театрын хөгжлийн академиас санаачлан хэрэгжүүлж буй олон ястны ардын дууг сэргээн нийтийн хүртээл болгох “Дуун учиг” төслийн хүрээнд Буриад судлалын академитай хамтран хэрэгжүүлж буй “Буряад аянгай хабагша” буриадын ардын дууны шинэ цомгийн нээлтийн тоглолт Монгол бөхийн өргөөнд 2014 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 19.00 цагт болно.

Буриад ардын мартагдах шахсан дуунуудыг Монголын болон ОХУ-ын Буриад, ӨМӨЗО-ны Шинэхээний буриадын шинэ дуучид  дуулж, үндэснийхээ аялгууг ард түмэндээ өргөн барьж буй.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж