Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Африкийн Мозамбик улсад дасгалжуулагчсаар ажиллах болсон хэмээн өчигдөр /2014.05.15/ зарим хэвлэлд гарсан нь ташаа ажээ. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан энэ мэдээг өөрийн Facebook хуудсандаа няцаасан байна. “Д.Мөнхбаяр маань зүв зүгээр бэлтгэлээ хийгээд ява байхад юун Мозамбик вэ. Өчигдөр Герман руу холбогдсон бөгөөд ийм буруу ташаа мэдээлэл гарч байгаад харамсаж байна гэв” хэмээн постолжээ.
Буудлагын спортын тамирин Д.Мөнхбаяр Монгол улсын иргэншлээ солин ХБНГУ-ын нэрийн өмнөөс уралдаан тэмцээнд орж байгаа. Харин өнгөрсөн оны сүүлээр Д.Мөнхбаяр Монгол Улсын иргэний харъяаллаа сэргээлгэхээр зохих газарт нь хандсан гэж хэвлэлээр бичиж байсан юм.
А.ТУЛГА