Шатахууны асуудлаар Кремлийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Шатахууны асуудлаар Кремлийг зорилоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Замын-Үүд, Сэлэнгэ, Алтанбулаг,  Эрээнцавын боомтоор орж ирж байгаа дизель түлшний татварыг  бууруулах шийдвэрийг гаргасан талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас мэдээлэв. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд дизель түлшний үнэ өсөхгүй байх боломжтой гэнэ. Мөн өнөөдрийн байдлаар Монголд шатахууны нэг сарын нөөц байгаа аж. ОХУ-ын зүгээс нефтийн бүтээгдэхүүний экспорт дээр хягаарлалт хийж буйтай холбоотойгоор Эрдэс баялаг,  эрчим хүчний яам нефтийн бүтээгдэхүүн нэмэлт захиалгаар авахын тулд дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан ажлын хэсгийг Москва руу явуулахаар болсон байна. Ажлын хэсэг өнөөдөртөө багтаж ОХУ-руу явах гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж