Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баян-өлгийн өмнөд, Завхан, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.