Мийнхэн аймгийн том төлөөлөгчийн зугаалга

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Мийнхэн аймгийн том төлөөлөгчийн зугаалга

2014.05.11. АНУ. Филадельфи хотын амьтны хүрээлэнгийн Амурын бар үзэгчдийн толгой дээгүүр “том муурын гарцаар” зугаалж явна. Амьтны замын Zoo360 нэртэй шинэ системийг  төмөр тор бүхий урт коридорууд бүтээдэг ба өндөрт тавигдан амьтдад амьдарч буй үүрнээсээ хол зугаалах, үзэгчдэд амьтныг шинээр харах боломжийг  өгч байна. Энэ задгай торон гарцууд нь ижтл төрлийн амьтдад бие биендээ зочлох боломжийг бас өгдөг.

 

Zoo360 нь гурван коридороос бүрэлдэг ба нийт урт нь 280 метр болдог. Сармагчингууд ба лемурт зориулсан тусдаа коридор нь 120 метрийн урттай ба ямаа, хонины байрнуудтай холбодог ажээ. Системийн гурав дахь коридор нь зуугаад метр ба “хүн төрлийн амьтадад зориулагджээ. Жараад метрийн гарцын турникэн дүүжлүүрээр орангутанг зугаална.

 

Саяхан нээгдсэн “том муурын гарц” нь мийн төрлийн арслан, бар, барсанд зориулагдсан байна.

 

Филадельфийн амьтны хүрээлэн нь Америкийн анхдагч бөгөөд 1874 онд нээгджээ. Тэр үед түүнд 813 амьтан амьдарч эхний жилд нь 228 мянган хүн үзсэн түүхтэй. Өнөөдөр амьтны хүрээлэн нь 1300 амьтны байртай, 42 акр (га) талбайтай. Өнгөрсөн онд түүнийг 1,2 сая хүн үзжээ. Фото: Charles Mostoller / Reuters / Vostock photo

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж